Friday, April 12, 2013

цэцэг

Хүүхдийн өрөөний цэцэг

Тасалгааны цэцэг нь гэрийн чимэг болж, ургуулж буй хүндээ баяр баясал бэлэглэдэг. Цэцэг бидний гэрт дулаан уур амьсгал, тав тух авчирхаас гадна агаар дахь био тоосонцрууд болон дэгдэмхий органик нэгдлүүд, болон агаарын найрлаган дахь хорт бодисыг устгаж алга болгодог. Тасалгааны цэцэг нь хүчил төрөгч ялгаруулах, тамхины утааны хор нөлөө, агаар дахь тоос, хүнд метал, токсин багасгах ба шуугиан намдаах гээд олон ач тустай билээ. Иймээс хүүхдийн өрөөнд заавал цэцэг байрлуулах хэрэгтэй. Харин ямар цэцэг сонгохоо сайн бодох хэрэгтэй.
Хүүхэд татаад, түлхээд унагаахааргүй аюулгүй газар байрлуулна. Харшил үйсхээс сэргийлж, эсвэл харшилд өртөмтгий хүүхдийн өвчинг сэдрээхээс болгоомжлон хэт үнэртэй, эсвэл хэт олон цэцэг гаргадаг ургамалаас зайлсхийж, навчаар гоёдогийг сонгож болно.
Дараагийн хүчин зүйл нь - цэцэгний өнгө юм. Нялх, бага насны хүүхдэд цагаан цэцэг ээлтэй байдаг бол томроод өөрийн үзэл бодолтой болоод ирэхээр арай өөр болдог. Сонголтонд мөн хүүхдийн төрсөн орд, эсвэл Фэнг Шүйн ухаан нөлөөлж болно.
Ихэнх хүмүүс ааш араншингаараа холерик, сангвиник, меланхолик, флегматик гэж хуваагддаг билээ. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар энэ 4-т өөр өөрийн дуртай өнгө байдаг гэнэ. Меланхолик хүүхдүүд цэнхэр өнгөнд, холерикууд - улаан, сангвиникууд - шар, флегматикууд - ногоон өнгөнд тус тус дуртай байх жишээтэй гэнэ. Өнгөний зохицолдоог зөв хийж өгвөл хүүхдийн мэдрэлийн системын хөгжилд сайнаар нөлөөлдөг гэнэ. Мөн хүүхэд багаасаа байгальд ойр өсөж, юмыг арчилж, хайрлаж сурдаг хүмүүжлийн сайн ач холбогдолтой юм байна.

No comments:

Post a Comment